Монголын хөл бөмбөгийн холбоо 500 мянган ам.доллар авч магадгүй

2014 оны 6 сарын 12

Дэлхийн аваргын өмнө Бразилийн Сан-Паулу хотноо Олон улсын хөлбөмбөгийн холбооны ээлжит конгресс болж байгаа билээ. Конгресст ОУХХ-ны санхүүгийн асуудал эрхэлсэн захирал Маркус Каттнер илтгэл тавихдаа 2013 онд 72 сая ам.долларын нэмэлт ашиг олсон тул холбооныхоо гишүүн хөлбөмбөгийн холбоо тус бүрт 250 мянган ам.долларыг нэмж олгохоор болсныг зарласан байна. Мөн 2013 оны ОУХХ-ны нийт орлого 1.432 тэрбум ам.долларт хүрснийг онцлон тэмдэглэжээ.

“Хэрвээ 2014 онд бүх зүйл төлөвлөсний дагуу болж өнгөрвөл гишүүн улсын холбоо тус бүрт 500 мянган ам.доллар олгох болно” гэж Маркус Каттнер хэлсэн байна. Мөнгийг ирэх оны эхээр олгох юм байна.  Өөрөөр хэлбэл, ОУХХ өмнө нь жилд гишүүн улсынхаа хөлбөмбөгийн холбоо тус бүрт 250 мянган ам.доллар олгодог байсан бол энэ удаад дахин 250 мянган ам.доллар нэмж өгч магадгүй гэнэ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4339
0 эможи
keyboard_arrow_up