Хөлбөмбөгийн ДАШТ эхлэхэд ердөө ганцхан хоног үлдлээ

2014 оны 6 сарын 11

Хүн төрөлхтөний бий болгосон олон гайхамшигтай зүйлийн нэг  спортын хаан нь хөлбөмбөг ДАШТ билээ. Дэлхий нийтээрээ дөрвөн жил хүсэн хүлээдэг агуу баяр эхлэхэд ердөө ганцхан хоног үлдлээ. 20 дахь удаагийн ДАШТ маргааш буюу энэ сарын 12-ны үдэш тэмцээнийг зохион байгуулагч Бразил болон Хорватын шигшээ багийн тоглолтоор эхэлж, бүтэн сарын турш үргэлжилэх юм. Тэмцээн ирэх долдугаар сарын 13-нд өндөрлөх бөгөөд энэ л үдэш дэлхийн аварга багийн нэр тодрох юм.

Дашрамд дурдахад дэлхийн аваргыг 715.1 сая хүн үздэг гэсэн тооцоо байдаг аж. Мөн энэ жилийн дэлхийн аваргын телевизийн эрх манай улсад нэг тэрбум төгрөгөөр зарагдсан бөгөөд энэ мөнгөөр хоёр шинэ телевиз байгуулж болох юм байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4296
0 эможи
keyboard_arrow_up