Австрали дахь монголчуудын сагсан бөмбөгийн 2014 оны АШТ болов

2014 оны 6 сарын 10

Австрали дахь Монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг Австрали дахь Монголчуудын холбоо болон сагсан бөмбөгийн “Nomads League” хамтран 2014 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Сидней хотод зохион байгуулав.  Тэмцээнийг  Монголчуудын холбооны тэргүүн Ю.Амартүвшин нээж Sydney Dance Crew хамтлаг өөрсдийн бүжгийн үзүүлбэрийг сонирхуулав. 

Тэмцээнд эрэгтэй 8, эмэгтэй 4 багийн 110 гаруй тамирчид оролцсоноос  эрэгтэйчүүдийн төрөлд “Бүргэдүүд” баг тэргүүн байр эзэлж “Чонос”, “TMG” багууд удаахь байрт тус тус шалгарав. Эмэгтэйчүүдийн төрөлд  “Red Bulls” баг алтан медаль хүртсэн бол мөнгөн медалийг “Black Eagles“ баг хүртэж,  Канберра хотоос ирж оролцсон “Canberra Girls” баг хүрэл медаль хүртэв. Тэмцээний эрэгтэй шилдэг тамирчнаар “Бүргэдүүд” багийн О.Мөнхтулга шалгарсан бол эмэгтэйчүүдийн шилдэг тамирчнаар “Red Bulls” багийн тамирчин О.Энхтайван нар тус тус шалгарсан байна.

Монгол Улсаас Австралийн холбооны улсад суугаа Элчин сайд Р.Болд ЭСЯ-ны нэрэмжит цом болон алтан медалийг тэргүүн байранд шалгарсан багуудад, ЭСЯ-ны өргөмжлөлийг тэмцээний ерөнхий шүүгчээр ажилласан Г.Гантулга-д тус тус гардуулж, баяр хүргэв. Энэхүү тэмцээн нь Австралид ажиллаж, амьдарч, суралцаж байгаа 1500 гаруй монголчуудыг эв нэгдэлтэй, харилцан холбоотой байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд монгол иргэдийн санаачилгаар зохион байгуулагддаг болох юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4211
0 эможи
keyboard_arrow_up