Бразилыг ДАШТ-нд бэлэн биш байна гэж ФИФА үзлээ
Гуравхан хоногийн дараа эхлэх гэж байгаа Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахад Бразилыг бэлэн биш байна гэж Олон улсын хөлбөмбөгийн холбооны зарим түшмэл үзэж байгааг Estadao хэвлэл нийтэлсэн байна. “Өнөөдөр нөхцөл байдал тун ойлгомжгүй байна. Ийм явдал дахин бүү давтагдаасай. Бүх зүйл тун муу байна шүү дээ” гэж ФИФА-гийн төлөөлөгч ярьжээ. “Жуулчдын аюулгүй байдал хангагдсан гэдэгт бид баталгаа өгч чадахгүй нь. Бид бас хэд хэдэн цэнгэлдэх хүрээлэнд нарийвчилсан шалгалт хийхэд бас л хангалтгүй байна. Сан-Паулугийн метроны ажилчид ажил хаясаар байна. Энэ нь бас том шалтгаан. Жуулчид ирэхэд метро ажиллахгүй бол хүндрэл үүснэ. Бразил улс хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бэлэн биш байна” гэж ФИФА-гийнхан ярьж байна.
Үүний зэрэгцээ мянга мянган хөгжөөн дэмжигчид ч тэмцээн үзэх тасалбараа буцаахаар мэдэгдэж байгаа гэжээ. Учир нь борлуулсан тасалбарын зарим суудал нь хуурмаг байсан нь илэрсэн гэнэ. Тасалбараа буцаахаар лавтай 1376 хөгжөөн дэмжигч хандсан гэж ФИФА мэдээлжээ.