Гурван гүнжийн аав Стивен Жерард ДАШТ-ний дараа хүүтэй болно
2014 оны 6 сарын 09
Энэ долоо хоногт нээлтээ хийж буй ДАШТ-д оролцохоор Английн шигшээ багийн ахлагч Стевен Жерард багийнхны хамт Бразилруу нисэхээсээ өмнө гэр бүлийн хамт Hello сэтгүүлийн зочноор уригдан ярилцлага өгчээ. Гурван гүнжийн аав тэрээр үзэсгэлэнт эхнэр, загвар өмсөгч Алекс Кюрран болон охидын хамт сэтгүүлийн нүүрийг чимсэн бөгөөд ярилцлагын үеэр Алекс нөхрөө тэмцээнээс ирэхэд нь хүүтэй болохоор төлөвлөсөн тухайгаа ярьсан байна. Тэмцээний бэлтгэл болгон Эквадор улсын багтай нөхөрсөг тоглолт хийх гэж байгаа бөгөөд тэрээр ДАШТ-ний тухай "Бид өнгөтөй, одтой байх болно" хэмээн ярьжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
4175
0 эможи