“Автомашингүй өдөр” болж байна

2014 оны 6 сарын 07

Жил бүрийн зургаадугаар сарын эхний долоо хоногийн бямба гаригийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих, “Автомашингүй өдөр” болгон зарласан билээ. Энэ өдөр автомашингүй хотын төв замуудаар иргэд тааваараа алхаж, дугуй унаж, спортоор хичээллэж өнгөрүүлж байна. Мөн хотын захиргаанаас иргэд олон нийтэд зориулсан үйл ажиллагааг Чингисийн талбайд зохион байгуулж байна. “Замын хөдөлгөөний цагаа толгой” тэмцээний ялагч багийн тоглолт, зумба, хийн дасгалын үзүүлбэр, хүүхдийн урлагийн тоглолт, хүүхдүүдийн дунд талбайн зургийн уралдаан зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм. “Автомашингүй өдөр” буюу өнөөдөр Энхтайваны өргөн чөлөө буюу Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам, Гэсэр сүмийн уулзвараас Сансарын тунел дотогш 08.00-17.00 цагийн хооронд автомашингүй бүс болгож байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4131
0 эможи
keyboard_arrow_up