Бяцхан үрсийн хөлбөмбөгийн баяр болов

2014 оны 6 сарын 02

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос жил бүрийн 6 дугаар сарын 1-ний “Хүүхдийн баяр”-ын өдрийг “ХҮҮХЭД-ХӨЛБӨМБӨГ-ИРЭЭДҮЙ” хөтөлбөрийн хүрээнд “Хүүхдийн хөлбөмбөгийн баяр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу энэ жилийн хүүхдийн баяраар бяцхан хүүхэд багачуудыг МХБХ-ны “Цэнгэлдэх хүрээлэн”-д хүлээн авч, мэргэжлийн багш дасгалжуулагч нараар хөлбөмбөгийн анхан шатны арга техник болон олон төрлийн элемент, дасгал хөдөлгөөнүүдийг заалгаж, тэдэнтэй цуг тоглож, “Хүүхдийн хөлбөмбөгийн баяр”-ыг баяр баяслаар дүүрэн тэмдэглэж, мартагдашгүй сайхан дурсамжтай өнгөрөөлөө. Багачуудын хүсэл мөрөөдлийг танадан хуваалцахад олонх хүүхэд дэлхийн  хөлбөмбөгийн од Роналдо, Месси нар шиг шилдэг хөлбөмбөгчид болохыг хүсэж буйгаа илэрхийлж байлаа. Мөн Манчестер Юнайтед багт орж тоглох том мөрөөдөлтэй хүү ч тэдний дунд байлаа. Ийнхүү хүүхэд багачуудад зориулсан энэхүү арга хэмжээ үр өгөөжөөр дүүрэн, оролцсон хүүхдүүд төдийгүй тэдний эцэг эх, ах эгч нарын сэтгэлийг хөдөлгөсөн арга хэмжээ боллоо. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3876
0 эможи
keyboard_arrow_up