Хүүхдийн баяр-Хөлбөмбөг болно

2014 оны 5 сарын 28

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос 2014 оны 6 дугаар сарын 1-ний “Хүүхдийн баярын”-ын өдрийг “ХҮҮХЭД-ХӨЛБӨМБӨГ-ИРЭЭДҮЙ” хөтөлбөрийн хүрээнд “Хүүхдийн хөлбөмбөгийн баяр” болгон тэмдэглэн өнгөрөөх гэж байна.

 

Энэ өдөр МХБХ-ны “Цэнгэлдэх Хүрээлэнд”-д хүрэлцэн ирсэн бага насны хүүхэд бүхэнд хөлбөмбөгийн анхан шатны арга техник болон олон төрлийн элемент, дасгал хөдөлгөөн хийж, анхны гоолоо хаалаганд оруулж, хөлбөмбөгийн гайхамшиг, баяр баяслыг мэдрүүлэх болно. 
2014 оны 6-р сарын 1-ний өдрийн 11.00 цагт МХБХ-ны “Цэнгэлдэх хүрээлэн”-д зохион байгуулах “Хүүхдийн хөлбөмбөгийн баяр”-т эцэг эхчүүд 6-9 насны охид, хөвгүүдээ дагуулан ирж, хүүхдийн баярын өдрийг хөлбөмбөгтэй хамт, зугаатай сайхан өнгөрүүлэх боломж олгох тул хүрэлцэн ирнэ үү. 
Энэхүү үйл ажиллагааг МХБХ-ны “Албан ёсны түнш” байгууллага болох “MCS Coca Cola” ХХК-тай хамтран зохион байгуулж, хүүхэд бүрт бэлэг гардуулна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3655
0 эможи
keyboard_arrow_up