Кардифф Сити клуб итали довтлогчтой боллоо

2014 оны 5 сарын 28

Манчестер Юнайтед” клубт хүчин зүтгэж байсан итали довтлогч Федерико Македа ирэх улирлаас Уэльсийн “Кардифф Сити” клубт тоглохоор боллоо. Ирэх долдугаар сард Улаан чөтгөрүүдтэй байгуулсан гэрээ нь дуусмагц Македа “Кардифф Сити” клубтэй гурван жилийн гэрээ байгуулна. Македа Манчестер хотын багт гараагаа сайн эхэлсэн боловч үндсэн бүрэлдэхүүнд байр тийм ч сайн тоглоогүй. Улмаар өнгөрсөн хугацаанд “Сампдория”, “Куинс Парк Рэйнжерс”, “Штуттгарт”, “Донкастер” клубуудэд зээлээр тоглосон юм. Харин өнгөрсөн улиралд “Бирмингэм Сити” клубын бүрэлдэхүүнд 33 тоглолтод оролцож, 13 гоол оруулсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3605
0 эможи
keyboard_arrow_up