Милан клуб дасгалжуулагчаа солихоор болжээ

2014 оны 5 сарын 27

Өнгөрсөн улиралд Италийн Сери А лигт тун тааруу тоглосон “Милан” клуб дасгалжуулагчаар солих гэж байна. Хэвлэлүүдийн мэдээлснээр Кларенс Зеедорфыг Италийн шигшээ багийн довтлогч асан Филиппо Инзаги орлох бололтой. Зеедорф таван сар “Милан” клубыг удирдах хугацаандаа удирдах зөвлөлийн гишүүдтэй тааруухан харилцаатай байсан нь түүнийг солих үндэслэл болох бололтой. Клубын эзэн Силвио Берлускони болон гүйцэтгэх захирал Адриано Галлиани нар Филиппо Инзагийг сонгох нь зүйтэй гэж үзсэн байна. 41 настай Инзаги “Милан” клубт тоглогчийн хувиар 11 жил хүчин зүтгэж, Сери А болон Аваргуудын лигт тус бүр хоёр удаа түрүүлж байсан. Харин 2012 онд зодог тайлснаасаа хойш “Милан” клубын залуучуудын багийг удирдаж байсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3593
0 эможи
keyboard_arrow_up