Ёкозуна М.Ананд эх орондоо ирлээ
2014 оны 5 сарын 27
Японы мэргэжлийн сумо бөхийн 71 дэх их аварга, Ёкозуна М.Ананд өчигдөр эх орондоо ирсэн. Тэрээр өнгөрсөн гуравдугаар сарын Харү башёд түрүүлж, их аварга болсноос хойш анх удаа эх орондоо ирж байна. Өнөөдөр тэрээр Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзлаа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг сумогийн дэвжээнд ид хаваа үзүүлэн барилдаж, ёкозүна цол хүртсэнд баяр хүргэж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, амжилтаа улам бататган, ялалтаа үргэлжлүүлэхийг ерөөлөө. Аварга М.Ананд Ёкозуна цолны найраа ирэх сарын 14-нд Японд хийхээр болсон байна. Тэрээр хэлэхдээ “Цолны найраа Монголдоо хийхгүй ч эндээс олон хүн миний цолны найранд уригдсан” гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3572
0 эможи