Хэвтээ шахалтын тэмцээн болж байна
2014 оны 5 сарын 24
Монголын хэвтээ шахалтын анхдугаар нээлттэй шоу тэмцээн өнөөдөр 10 цагаас эхэллээ. "Голден Жим" фитнесс клубээс зохион байгуулж буй тус тэмцээн нь хэвтээ шахалтын спортын төрөл зүйлийг хөгжүүлэх,энэ спортыг олон нийтэд сурталчилж, таниулан хөгжүүлэх ,энэ спортоор хичээллэдэг тамирчдыг дэмжих зорилготой юм.
Олон улсын Пауэрлифтингийн холбооны дүрмээр зохион байгуулагдах тэмцээн 66 кг- аас -105 кг хүртэл зургаан жинд тамирчид ур чадвар авхаалж самбаагаа сорино. Тэмцээнд мэргэжлийн тамирчдаас гадна уг спортыг сонирхогч залуус ч мөн оролцож өөрийн чансаагаа үзэх боломж нээлттэйгээрээ онцлог болж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3434
0 эможи