Африк тив дэх Үндэсний сагсан бөмбөгийн холбооны төлөөлөгч тодорлоо
Үндэсний Сагсанбөмбөгийн холбооны Алдрын танхимын гишүүн домогт төвийн тоглогч Хакийм Олажювон Африк тив дэх холбооны төлөөлөгч боллоо. Нигери улсаас гаралтай Олажювон Йоханнесбург хот дахь Үндэсний Сагсанбөмбөгийн холбооны салбарт ажиллах бөгөөд Африк тив дэх сагсанбөмбөгийн спортын хөгжлийг хариуцаж ажиллах юм байна. 1984 оны драфтаар мэргэжлийн лигт орсон Олажювон “Хьюстон Рокитс” багийг хоёр удаа Үндэсний Сагсанбөмбөгийн холбооны аварга болгосон. Тэрбээр Бүх оддын тоглолтод 12 удаа шалгаран оролцож, 1994 онд лигийн хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг хүртэж байжээ. 1984 оноос хойш Африк тивээс гаралтай гуч гаруй тоглогч мэргэжлийн лигт тоглож байгаа бөгөөд энэ ажилд түүний оруулсан үүрэг асар их юм .