“Риод битгий ир” хэмээн уриалав

2016 оны 5 сарын 13

Бразилийн хамгийн алдартай хөлбөмбөгчдийн нэг Ривалдо нэгэн хачиртай уриалга гаргасан байна. Тэрээр олон улсын тамирчид болон аялагчдыг “Риод битгий ир” хэмээжээ. 2002 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр Роналдо, Роналдиньо нарын хамт нийт 15 гоол оруулж, өрсөлдөгчдөө хүнд цохилтод оруулж байсан Ривалдо “Энэ улс улам муухай болж байна” хэмээн анхааруулсан байна.

Тэрээр нийгмийн сүлжээгээр олон нийтэд хандан Риод хүчирхийлэл урьд хожид байгаагүй их гарах болсныг саяхан амиа алдсан 17 настай охины жишээгээр анхааруулжээ. Мөн Бразил улс олимпийн наадам зохион байгуулахад бэлэн биш, Рио жуулчдын хувьд аюултай газар болоод буйг анхааруулсан нь эрх баригчдад таалагдаагүй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33168
0 эможи
keyboard_arrow_up