Ү.Үүрийнтуяа Азийн аварга боллоо
2016 оны 5 сарын 12

Тавдугаар сарын 2-нд Энэтхэг улсад эхэлсэн 20 хүртэлх насны ангиллын залуучуудын Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн үргэлжилж байна. Тус тэмцээнд 13 орны 110 гаруй тамирчин өрсөлдөж байгаагаас манай улсаас “Хан-Алтай” клубийн шатарчин Ү.Үүрийнтуяа стандарт төрөлд түрүүлж, Азийн залуучуудын аварга боллоо. Тэрээр хэдхэн хоногийн өмнө энэ тэмцээний рапид төрөлд тоглож, мөнгөн медаль хүртсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









33103
0 эможи