Н.Батсуурь арсланд зургаан өрөө байрныхаа түлхүүрийг гардан авлаа

2016 оны 5 сарын 03

Өнгөрсөн 2014 онд буюу Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын Хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний Их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улсын харцага Н.Батсуурь түрүүлж, Монгол Улсын Арслан цол хүртэж байсан билээ. Тухайн үед “Химон констракшн” ХХК-ий зүгээс түүнд тун удахгүй ашиглалтад орох "Sunshine village" хотхоноос зургаан өрөө байр бэлэглэхээр амлаж, эрхийн бичгийг нь гардуулж өгч байв. Өчигдөр тус компанийн ерөнхий захирал Ш.Энхтөр амласан ёсоороо Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойно ашиглалтанд орсон "Sunshine village" хотхоныхоо зургаан өрөө байрны түлхүүрийг Н.Батсуурь арсланд гардуулж өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32599
0 эможи
keyboard_arrow_up