Челси клуб Диего Костаг эгнээндээ нэгтгэнэ

2014 оны 5 сарын 20

Челси” клубын дасгалжуулагч Жозе Моуриньо ирэх улирлаас өмнө довтолгооны шугамаа эрс өөрчлөхийг хүсч байна.Самуэль Это`Огийн гэрээ нь дуусч байгаа бол  Фернандо Торрес, Демба Ба нарыг багаас явуулахаар болжээ. Одоогийн байдлаар Цэнхэрүүд Испанийн “Атлетико Мадрид” клубын довтлогч Диего Костаг авах тохиролцоонд хүрсэн гэж эх сурвалжууд мэдээлж байгаа бөгөөд Коста энэ улиралд 36 гоол, Манджукич “Байерн Мюнхен” клубын бүрэлдэхүүнд хоёр улирал тоглохдоо 88 тоглолтод 48 гоол оруулсан юм. Мөн “Байерн Мюнхен” клубын төвийн довтлогч Марио Манджукич, “ПСЖ” клубын довтлогч Эськелл Лавесси нарыг эгнээндээ нэгтгэх тухай мэдээлж байна. Хорват довтлогч Манджукичийн хувьд Роберт Левандовски ирснээр гарааны байр сууриа алдах нь тодорхой болсон. Харин аргентин довтлогч Лавесси довтолгооны аль ч байрлалд тоглох ур чадвартай учраас Моуриньо түүнийг өндрөөр үнэлдэг гэдгээ илэрхийллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3248
0 эможи
keyboard_arrow_up