М.Анхцэцэг Азийн аварга болж, олимпт зодоглох эрхээ авлаа

2016 оны 5 сарын 01

Хүндийн өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Узбекийн нийслэл Ташкент хотод болж байгаа. Энэ тэмцээн нь ирэх "Рио-2016"-д олимпийн эрх олгох учир илүү ач холбогдолтой байсан. Тэгвэл  эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд Монгол Улсын иргэн, М.Анхцэцэг огцом өргөлт 112 кг, түлхэлтээр 132 кг, нийлбэрээр 244 кг-ыг өргөн Монголын хүндийг өргөгчдөөс анх удаа Азийн аваргын алдрыг хүртлээ.

Одоо тэрбээр дөнгөж 18 настай бөгөөд удахгүй болох “Рио-2016” олимпт хүч үзэхээр болж байна.  Тэрээр Ташкент хотод өөрөөсөө хамаагүй туршлагатай, ахмад настай Япон, Энэтхэг, БНСУ, Тайвань, Узбекийн тамирчдын урд гишгэж, Азийн аварга болоод байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32476
0 эможи
keyboard_arrow_up