БАЯРТ МЭДЭЭ: Монголын боксчид багийн дүнгээр нэгдүгээр байранд бичигджээ
Кипр улсад болсон сонирхогчдын боксын олон улсын А зэрэглэлийн тэмцээнээс манай тамирчид хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Тавдугаар сарын 15-18-ны өдрүүдэд болсон энэхүү тэмцээнд манай улсаас дөрвөн боксчин өрсөлдсөн бөгөөд эрэгтэйчүүдийн 91 кг-ын жинд хүч үзсэн Д.Отгонбаяр, эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд өрсөлдсөн М.Нандинцэцэг нар алтан медаль хүртэж харин эрэгтэйчүүдийн 64 кг-ын жинд өрсөлдсөн Ц.Отгон-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн О.Сувд-Эрдэнэ нар мөнгөн медаль медалийн эзэд болсон байна. Кипр улсад болсон энэхүү боксын А зэрэглэлийн тэмцээнд нийт 17 орны тамирчин өрсөлдсөн бөгөөд хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртсэн Монголын тамирчид багийн дүнгээр тэргүүн байранд шалгарсан байна.