Шуурхай: Тун удахгүй "Рио"-г зорих жүдочдын нэрсийг зарлана
2016 оны 4 сарын 27

“Рио-2016” олимпийн наадам яг 100 хоног үлдээд байна. Тэгвэл Монголын жүдо бөхийн холбооноос өнөөдөр хэвлэлийн бага хурлаж зарлаж, эл олимпод зодоглох жүдочдын нэрийг албан ёсоор зарлахаар болжээ.
Хэвлэлийн хурал 16.00 цагаас Спортын төв ордны Б зааланд болох юм байна. Дашрамд дурдахад энэ удаагийн олимпийн наадамд хэн хэн улсаа төлөөлөн оролцох нь ихээхэн анхаарал татаж байгаа юм.
Яг одоо Монголын жүдо бөхийн Удирдах зөвлөл хуралдаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар Монголын шигшээ эрэгтэй баг бүтэн багаараа, эмэгтэй 4 жүдоч олимпийн эрхээ ав. Олимпийн эрхийн оноо олгох гурван тэмцээн үлдсэн учир Ц.Наранжаргал, П.Лхамдэгд нарт боломж бий. Олон улсын жүдо бөхийн холбооноос улс бүрт нэмж нэг квот олгоно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









32316
0 эможи