Жүдо бөхийн Залуучуудын УАШТ-ий медальтнууд тодорлоо

2016 оны 4 сарын 10

Монголын жүдо бөхийн холбооны календарчилсан төлөвлөгөөнд багтсан, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрх олгох залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. УАШТ-нд хот хөдөөгийн 36 байгууллагын 286 тамирчин өрсөлдөж 16 жинд аваргаа тодруулна.

Тэмцээнд 1996 оны нэгдүгээр сарын нэгнээс хойш төрсөн тамирчид өрсөлдөж, медальтнууд Олон улсын тэмцээнд явах, үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд бэлтгэл хийх боломжтой болох юм. Энэ өдөр эрэгтэйчүүдийн хасах 55, 60, 66, 73 кг жингийн, эмэгтэйчүүдийн хасах 63, 70, 78, нэмэх 78 кг жингийн Залуучуудын Улсын аваргууд тодроно. Харин үлдсэн  жингүүдийн барилдаан маргааш болж дууссанаар тэмцээн өндөрлөнө.

2016 оны залуучуудын УАШТ-ий дараагаар манай жүдочид, Ази тивийн АШТ, ДАШТ зэрэг олон улсын томоохон тэмцээнүүдийг зорино.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31371
0 эможи
keyboard_arrow_up