МУГТ С.Батцэцэг дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
2016 оны 4 сарын 08

Өнөөдөр UWW-аас Дэлхийн чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдын шинэчилсэн чансааг гаргажээ. Уг чансаанд Монголын 10 бүсгүй багтсан байна. Манай шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийхээр ирээд байгаа энэ оны Европын аварга Финландын тамирчин П.Олли 60 кг-ийн чансааг тэргүүлж байгаа бол 63 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин С.Батцэцэг нэг, Латвийн А.Григорьева гуравдугаарт бичигджээ. Харин 60 кг-д Монгол Улсын Гавьяат тамирчин, дэлхийн аварга С.Цэрэнчимэд дөрөвдүгээрт бичигдсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









31291
0 эможи