Реал Мадрид 100 саяыг төлөхөд бэлэн

2014 оны 5 сарын 16

Испанийн эзэн хааны “Реал Мадрид” баг энэ зун “Ливерпүүл”-ийн довтлогч Луиз Суарезын төлөө 100 саяыг төлөхөд бэлэн гэдгээ зарлалаа. Галактикогийн дараагийн эринийг авчрах ажлын хүрээнд хөлбөмбөгийн ертөнцнөө хамгийн авьяастай гэгдэх тоглогчдыг Бернабеуд цуглуулсан тус баг энэ зун Суарезын үнийг тэнгэрт хадаах нь тодорхой болжээ. Энэ тухай Английн алдарт “Guardian” сонин мэдээлсэн байна. Английн премьер лигийн өнгөрсөн улиралд 31 гоол оруулсан 27 настай Уругвай тоглогчийг спортын сэтгүүлчид өнгөрсөн улиралын шилдэгээр зарлаад байгаа юм. Хэдийгээр энэ талаар “Реал” болон “Ливерпүүл” клубээс албан ёсны тодорхой хариу өгөөгүй байгаа ч Брендон Рожерс “Сайн багийн төлөө тоглох нь хөлбөмбөгч бүрийн мөрөөдөл. Эцсийн шийдвэрийг тэр өөрөө л гаргана” гэж хариулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3110
0 эможи
keyboard_arrow_up