Домогт Пеле Самсунгийг шүүхэд өгчээ
Өмнөд Солонгосын Самсунг корпораци шүүхдэлцэхээсээ айдаггүй гэдэг. Түүний Apple-тай үргэлжилж байгаа оюуны өмчийн маргаанаас үүнийг харж болно.
Тэгвэл Самсунг дахин нэг шүүхэд дуудагдахаар болжээ. Энэ удаа Бразилийн домогт хөлбөмбөгчин Пеле буюу Эдсон Арантес ду Насименту тэднийг өөртэй нь адил дүр төрхтэй хүнийг New York Times сонинд гаргасан сурталчилгаандаа ашигласан гэж үзээд $30 саяыг нэхсэн байна.
Пелегийн брэнд, оюуны өмчийг хамгаалдаг Pele IP Ownership LLC компани Самсунгийг Чикаго хотын холбооны шүүхэд өгсөн гэнэ.
Мөн тус компани Самсунгийг Пелегийн алдарт “хайчлан өшиглөх” техникийг сурталчилгаандаа ашигласан нь Пелегийн өмчид халдсан хэрэг гэж үзжээ.
Сонинд гарсан Самсунгийн сурталчилгаа
Пелегийн “хайчлан өшиглөх” техник









