Азийн аварга Д.Отгондалай Рио-гийн хоёр дахь эрхийг авлаа

2016 оны 4 сарын 01

БНХАУ-ын Хэбэй мужийн Чань-Ань хотноо "Рио-2016" олимпийн наадмын эрх олгох Ази, Номхон далайн бүсийн боксын тэмцээнээс манай боксын тамирчид хоёр дахь эрхээ авлаа. 

Эрэгтэй 60кг-ын жинд Инчёны Азийн наадмын аварга ОУХМ Д.Отгондалай, Японы Дайсуке Наримацутай тоглож 3:0-ийн харьцаатай ялсан юм. Тэрбээр Японы боксчинд өмнө нь Энэтхэгийн "Ерөнхийлөгчийн цом"-ын тэмцээний шигшээд ялагдсан хариугаа ийнхүү чангахан авч анх удаагаа Олимпийн наадамд оролцох эрхтэй боллоо. Д.Отгондалай шигшээ тоглолтод Филиппиний Чарли Суарестай өрсөлдөх юм.

Манай тамирчдаас Д.Отгондалай, Б.Чинзориг нар эрхээ шууд авсан бол үлдсэн гурван тамирчин дахин нэгэн халз тулаан хийхээр болоод байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30960
0 эможи
keyboard_arrow_up