"Рио-2016" Усайн Болтын хувьд сүүлчийнх
2016 оны 3 сарын 24

Олимпийн зургаан удаагийн аварга Усайн Болт "Рио-2016"-д оролцохоо албан ёсоор мэдэгджээ. Гэхдээ энэ нь түүний хувьд сүүлчийн олимп байх болно хэмээн хэлсэн байна. Болт "Риогийн олимп бол миний сүүлчийнх байх болно. Дахиад дөрвөн жил хүлээж, бэлтгэл сургуулилт хийх хөшүүрэг надад үлдээгүй байх. Энэ шийдвэрийг гаргахад надад маш хүнд байлаа. Мэдээж энэ олимпд ороод онцгой амжилт үзүүлэх юм бол миний бодол өөрчлөгдөж магад. Миний хамгийн том хүсэл бол ирэх олимпын наадамд дахин гурван медаль хүртэх. Би энэ зорилгынхоо төлөө надаас гарах бүхнийг шавхах болно. Энэ бол миний зорилго, мөрөөдөл." хэмээн ярьжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









30568
0 эможи