Монгол дугуйчны анхны медаль

2016 оны 3 сарын 23

Филиппин улсын Тагаятая хотод дугуйн уралдааны оюутны ДАШТ энэ сарын 16-20-нд болж, эрэгтэйчүүдийн 150 км-ын бөөн гараатай төрөлд манай тамирчин ОУХМ Б.Марал-Эрдэнэ дэд байрт шалгарлаа. Ингэснээр Монгол дугуйчин тус тэмцээнээс анх удаа медаль хүртэж буй юм.

Тэрбээр 3:13:42 цагийн амжилтаар Австралийн дугуйчин К.Монкийн ард орсон бол Германы А.Вейфенхбах хүрэл медаль хүртэв. Энэ гараанд 46 тамирчин уралдсан юм.  

Мөн тус зайнд Э.Билгүүнжаргал 12, Э.Мөнхтулга 20, Э.Болор-Эрдэнэ 22 дугаар байрт хурдаллаа. Тэмцээнд нийт 16 орны 120 тамирчин уралдсан бол манай улсаас гавьяат тамирчин Ж.Өлзий-Оршихын удирдлага дор дөрвөн тамирчин өрсөлдөв. Энэ үеэр критериум уралдаан болоход Б.Марал-Эрдэнэ найм, Э.Билгүүнжаргал 12, Э.Мөнхтулга 20, Э.Болор-Эрдэнэ 22 дугаар байрыг эзэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30497
0 эможи
keyboard_arrow_up