Ж.Нурлан, Ж.Нарантунгалаг нар Монгол Улсын гавьяат тамирчин болно

2016 оны 3 сарын 22

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр салбартаа амжилт гаргасан иргэдэд Төрийн дээд шагнал гардуулах юм байна.

Спортын салбараас бодибилдингийн ДАШТ-ээс анхны алтан медалийг эх орондоо авчирсан Ж.Нурлан, Холимог тулааны дэлхийн аварга асан Ж.Нарантунгалаг нарт Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээхээр болжээ.

Монгол Улсын эмэгтэй шатарчдаас төрсөн хоёр дахь их мастер Т.Батчимэг, нисэх загварын спортын анхны дэлхийн аварга М.Гонгор нар мөн Монгол Улсын гавьяат тамирчин болох нь ээ.

Монголын Паралимпийн хорооны дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо Эрүүлийг хамгаалахын гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулах юм байна.

Биеийн тамир, спортын салбараас төрөн гарсан шинэхэн гавьяатуудыг ЭМС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн захирал Д.Жаргалсайхан нар ЭМСЯ-ны хурлын танхимд өнөөдөр 14.00 цагаас хүлээн авч уулзан баяр хүргэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30423
0 эможи
keyboard_arrow_up