“Хүүгийн нүүдэл-2016” адал явдалт тойрон аялал болно

2016 оны 3 сарын 16

Монгол Улсад залуучуудын хөдөлгөөн үүсч хөгжсөний 95 жилийн ой, спорт аялал үүсч хөгжсөний 55 жилийн ойг угтан М.Дархижавын санаачлагаар “ХҮҮГИЙН НҮҮДЭЛ-2016” адал явдалт тойрон аяллыг эх орныхоо хилийн хязгаар нутгаар зохион байгуулахаар болжээ.

Аялал эх орныхоо төв цэгээс гараагаа эхлэн хамгийн өндөр цэг, нам цэг, хилийн дөрвөн өнцөгт хүрэх ба түүхэн дурсгалт газруудаар нийт 10.000 гаруй км замыг авто машин, унадаг дугуй, тэмээ, мотоцикл, уул, явган, үхэр тэрэг, морь, завь, галт тэрэг гэсэн 10 төрлөөр өртөөлөн аялах аж.

Тус аялал 2016 оны 03-р сарын 20-с эхлэн 5 сарын хугацаанд үргэлжлэх ба Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Баянхонгор, Говь- алтай, Ховд, Баян өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан уул зэрэг 17 аймгийн нутгаар дайрах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30170
0 эможи
keyboard_arrow_up