Хакүхо 671 давж, бүх цаг үеийн дээд амжилтыг эвдлээ

2016 оны 3 сарын 15

Мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын тэмцээн буюу Хару башё өчигдөр эхэлсэн. Эхний өдөр Хакүхо аварга Такарафүжид, Какүрюү Тоёоношимад өвдөг шороодсон бол өнөөдөр Какүрюү аварга маэгаширагийн нэгт бичигдсэн Такаямутай барилдан, ёрикири мэхээр эхний даваагаа авлаа. Маргааш Какүрюү аварга Окиноумитэй хүч үзнэ. Хакүхо аварга өнөөдөр Котоюүкитэй барилдаж ёкозүна цолтойгоор 671 дэх даваагаа авч, бүх цаг үеийн дээд амжилтыг эвдэж байна. Энэ нь 32 жил эвдэгдээгүй Китаноуми аваргын амжилт юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30088
0 эможи
keyboard_arrow_up