Ш.Мөнгөнбаатар түрүүлж, Н.Жаргалбаяр үзүүрлэв

Барилгын цэргийн түүхт 80 жилийн ойд зориулсан Аймаг, цэргийн цолтой болон залуу бөхийн барилдаан өндөрлөлөө. Барилдаанд а.х.а Б.Ганхуяг, Ш.Мөнгөнбаатар, Д.Цэвэлсодном, Б.Эрдэнэхүү, С.Ариунбилэг, Н.Жаргалбаяр, Ө.Сүхбат, О.Гантулга, Ба.Батжаргал, аймгийн арслан М.Бадарч, О.Хангай, Д.Анар, Л.Шинэбаатар тэргүүтэй 128 бөх барилдсанаас Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Алдар спорт хороо, Монголын цахилгаан холбоо ХК, Энгүй тал ХХК-ний бөх аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар 7 даван түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Увснуур дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр үзүүрлэв. Мөнгөнбаатар элэг бүснээс татаж хавираад Жаргалбаяр арсланг өвдөглүүлэв.
Харин их шөвөгт Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, аймгийн хурц арслан Б.Ганхуяг, Ховд аймгийн Мянгад сумын харьяат, аймгийн арслан Н.Батсайхан нар шалгарлаа.
Барилгын цэргийн анги нэгтгэлүүд бол Монгол орны барилгын салбарын голлох бааз суурь бөгөөд Төрийн ордон, Монгол бөхийн өргөө, дуурь бүжгийн эрдмийн театр, Эх нялхасын төв зэрэг томоохон бүтээн байгуулалтуудыг түүхэн он жилүүдийнхээ туршид сүндэрлэлүүлжээ. Мөн Монголын олон алдар цуут бөхчүүд барилыг цэргийн нэр дээр барилдан бөхийн замналаа эхэлсэн байдаг.
Энэ цагт хүчийг үзэн барилдаж буй бөхчүүдээс улсын начин Б.Бадамсүрэн, аймгийн арслан Б.Чимэдвандан, Х.Гантулга, а.н.н Б.Даваадорж нарын бөхчүүд энэ салбараар овоглон барилдаж буй агаад барилдааны үеэр эдгээр бөхчүүд ангийнхаа захирагчид хүндэтгэл үзүүлэн дурсгалын зүйл гардуулсан юм.
Хангай арслан гурав дээр Пүрэвгарьдийг амалж барилдсан агаад Пүрэвгарьд барилдаан эхлэнгүүт хөл рүү нь ажиллаж эхэлсэн агаад хутгаж, этэж тэвдүүлээд тэнцвэр алдахад нь хөлөө хөлийнх нь ард тавьж наагаад давчихна лээ. Харин дараагийн даваанд О.Гантулга Пүрэвгарьдийг ганцхан тахимдаж дайраад л хаячихсан.
Гурвын даваа
1.Б.Ганхуяг а.х.а-Б.Жавхлансайхан а.з
2.Ш.Мөнгөнбаатар а.х.а- Б.Уртнаст а.з
3.Д.Цэвэлсодном а.х.а- Ш.Чинтулга а.х
4.Б.Эрдэнэхүү а.а -Б.Уугандаваа а.а
5.Н.Жаргалбаяр а.х.а- Р.Батсүх а.н.н
6.О.Гантулга а.х.а -Б.Даваадорж а.н.н
7.М.Бадарч а.а- Л.Шинэбаатар а.а
8.О.Хангай а.а -Ш.Пүрэвгарьд а.а
9.Д.Анар а.а -Б.Даваа-Очир а.а
10.С.Ерөөлт а.а -Ш.Дарханбат а.а
11.Б.Бат-Өлзий а.а -Д.Тогтохжаргал а.х
12.П.Мөнхбат а.а -Д.Тамир а.а
13.Н.Мустафа а.а -Ж.Наранбаатар а.а
14.Н.Батсайхан а.а-Э.Ванданцэрэн а.а
15.Б.Бат-Орших а.а -Х.Гантулга а.а
16.А.Давааням а.а -Б.Чимэдвандан а.а
Дөрвийн даваа
1.Б.Ганхуяг а.х.а -Ш.Чинтулга а.х
2.Ш.Мөнгөнбаатар а.х.а- Б.Чимэдвандан а.а
3.Б.Эрдэнэхүү а.а-Д.Тамир а.а
4.Н.Жаргалбаяр а.х.а- Б.Даваа-Очир а.а
5.О.Гантулга а.х.а-Ш.Пүрэвгарьд а.а
6.М.Бадарч а.а -Б.Бат-Орших а.а
7.Б.Бат-Өлзий а.а -Н.Батсайхан а.а
8.Ш.Дарханбат а.а -Н.Мустафа а.а
Тавын даваа
1.Б.Ганхуяг а.х.а-Н.Мустафа а.а
2.Ш.Мөнгөнбаатар а.х.а- О.Гантулга а.х.а
3.Б.Эрдэнэхүү а.а -Н.Батсайхан а.а
4.Н.Жаргалбаяр а.х.а - М.Бадарч а.а
Зургаагийн даваа
1.Б.Ганхуяг а.х.а -Ш.Мөнгөнбаатар а.х.а
2.Н.Жаргалбаяр а.х.а - Н.Батсайхан а.а
Долоогийн даваа
1.Ш.Мөнгөнбаатар а.х.а -Н.Жаргалбаяр а.х.а
/түрүүлсэн/ /үзүүрлэсэн/
WWW.UNDESNIIBUKH.MN









