Луис Энрике багаа сольж магадгүй

2014 оны 5 сарын 15

Ла лигийн “Сельта Виго” клубын дасгалжуулагч Луйс Энрике энэ зун багаа сольж магадгүй байна. Учир нь түүнийг “Барселона” клубын дасгалжуулагчаар ирэх тохиролцоонд хүрсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна. Энрике 1996-2004 оны хооронд Каталония мужийн багийн төлөө хүчин зүтгэж байсан юм. Тэрбээр Аргентины супер од Лионел Мессийг өөрийн шинэ төлөвлөгөөний гол суурь болгохоор төлөвлөж байна. Луйс Энрикегийн удирдсан “Сельта Виго” өнгөрсөн Ням гарагт “Реал Мадрид” клубыг хожиж, “Барселона” клубт тус хүргэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2995
0 эможи
keyboard_arrow_up