Манай дөрвөн боксчин мөнгөн медалийн төлөө тулалдах гэж байна

2016 оны 3 сарын 10

Монголын Улсын боксын эрэгтэй шигшээ баг Герман улсад сонирхогчдын боксын "Химийн цом"-д өрсөлдөж байна. Боксын шигшээ багийн ахлагчаар Монголын олимпийн боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан,шүүгчээр О.Мандахбаяр нар ажиллаж буй.  49кг Г.Ган-Эрдэнэ /Говь ресорт/, 52кг Х.Энх-Амар /Алдар/, 56кг Э.Цэндбаатар /Хүч/60кг Д.Отгондалай /Хилчин/, 64кг Б.Чинзориг /Алдар/, 69кг Б.Түвшинбат /Сүлд/, 75кг Н.Шинэбаяр /Алдар/, 81кг С.Эрдэнэбаяр /Хангарьд/ нар тулалдаж буй. Манай боксчдоос Г.Ган-Эрдэнэ, Х.Энх-Амар, Э.Цэндбаатар, Б.Чинзориг нар хүрэл медалийн болзол хангаж өнөөдөр шөнийн 23.00 цагт мөнгөн медалийн төлөө тулалдахаар болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29902
0 эможи
keyboard_arrow_up