Нийслэлийн цасны баярт 4200 гаруй хүн оролцжээ

2014 оны 2 сарын 11

Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулдаг нийслэлийн иргэдийн цасны баяр  2014 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Хандгайтын “Янзага” зусланд боллоо. Энэхүү үйл ажиллагаанд нийслэлийн 70 байгууллагын 4200 гаруй хүн оролцож амралтынхаа нэг өдрийг эрүүл агаарт идэвхитэй хөдөлгөөн хийж өнгөрүүлжээ.

 

Өвлийн олимп-2014 сэдвийн дор зохион байгуулсан цасны баярын  хүндэтгэлийн бамбарыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл асаасан бөгөөд уулын цанын тамирчид, агаарт уулын шүхрийн спортын тамирчид, морьт харвааны тамирчид сонирхолтой үзүүлбэр толилуулсан юм. Мөн байгууллага, иргэдийн дунд  олон сонирхолтой тэмцээн зохион байгуулснаас цасан дээрх бүжгийн тэмцээнд Монголын Хүүхдийн ордон, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн хосууд шалгарсан бол “Өвлийн олимп-2014”, “Нийслэлийн бүтээн байгуулалт” зэрэг сэдвүүдээр зохиомжлон цасан хотхон бүтээх уралдаанд  Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэс, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Халамжийн Үйлчилгээний газар, Нийслэлийн Гэрлэх ёслолын ордны бүтээл эхний 5 байрт шалгарчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
299
0 эможи
keyboard_arrow_up