О.Гүндэгмаа хийн буудлагаар дэлхийн рекордод дөхөж очлоо
2016 оны 3 сарын 07

Тайландын Бангкок хотод явагдаж буй буудлагын дэлхийн цомын тэмцээний 10 метрийн хийн гар бууны эмэгтэй дасгалд нийт 39 тамирчин өрсөлджээ. Уг тэмцээнээс МУХБ, МУГТ О.Гүндэгмаа 392 оноогоор Монгол улсын рекорд шинэчлэн финалд 1-р байраар шалгарсан. Харин тэрбээр финалд 116,4 оноо авсанаар 6-р байрт орсон байна. Манай улсын хуучин дээд амжилтыг 391 оноогоор ОУХМ Ц.Мөнхзул эзэмшиж байсан бөгөөд энэ дасгалын рекорд олимпийнх 391 оноо, дэлхийнх 393 оноо байдаг аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









29769
0 эможи