Дэвид Бекхэм хайраа илчлэв

Домогт хөлбөмбөгчин Дэвид Бекхэм ганц охин Харперынхаа шинэ зургийг интернэтэд тавьжээ. Дэвид Бекхэм охиныхоо зурган доор "Шүдээ цэвэрлэх цаг болжээ, өлмий дээрээ зогсч байна. Үүнээс илүү энхрий, хөөрхөн зүйл гэж байхгүй байх" хэмээн тайлбар бичжээ. Харпер Севен үнэхээр эцгийнхээ улаан фэн бололтой. Гэртээ хүртэл аавынхаа овог бүхий футболк өмссөн байхыг та бүхэн харж байна. Ингэхэд Дэвид өөрөө 7 дугаартай хувцас өмсөн хөлбөмбөг тоглодог байсан учраас охиндоо Севен гэсэн нэр өгсөн гэдгийг та бүхэн мэдэх байх. Хэд хоногийн өмнө Дэвид өөр нэг хүүхдийнхээ зургийг нийтэлж, 11 насны төрсөн өдрийн баярын мэнд хүргэсэн билээ. "Аз жаргалтай, арван нэг дэх төрсөн өдрийн мэнд хүргэе, миний бяцхан эр! Тэр намайг өдөр бүр инээлгэдэг, их сайхан ааш зантай, хайр дүүрэн том зүрхтэй. Чамдаа хайртай шүү, том эр минь" гэж Дэвид өөрийн хүү Крузын зургийн дээр бичжээ.









