Энэ сарын башёг Харүмафүжи Д.Бямбадорж тэргүүлэн барилдана

2016 оны 3 сарын 07

Японы мэргэжлийн сүмо бөхийн гуравдугаар сарын “Харү башё”-гийн банцүке гарлаа. Энэ удаагийн башёг мэргэжлийн сүмогийн 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж тэргүүлэн барилдана. Баруун талаас Хакүхо М.Даваажаргал босох ба Какүрюү М.Ананд аварга зүүний удаад босох юм байна. Энэ удаа дээд зиндаанд манай найман бөх барилдана. Гэмтэлтэй байсан озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озеки хамгийн сүүлд бичигдсэн байна. Харин Ичиножёо А.Ичинноров маэгаширагийн 11-т эрэмбэлэгджээ. Арслангуудыг озеки Котошёогикү тэргүүлэн Кисеносато удаалжээ. Мөн маэгаширагийн зүүний нэгт Ичиножёо гуравт бичигдсэн байна.Дэд зиндаанд манай долоон бөх хүч үзэх юм. Энэ зиндааг Сэйро Э.Өнөболд зүүний нэгээс тэргүүлж байна. Мөн ахмад бөх Асасекирюү Б.Дашням барууны хоёрт бичигдэн бусад бөхчүүдээ манлайлжээ. Өмнөх тэмцээнд макүшита зиндааг тэргүүлсэн Шёотэнро зиндаа ахисан бол хүнд өвчтэй байгаа Токитэнкү макүшита зиндаа руу уруудсан аж. Макүшитад манай зургаан бөх барилдахаас зүүний гурваас Дайшохо, долоод Токитэнкү, наймд Сакигаке нар бичигдсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29724
0 эможи
keyboard_arrow_up