Монголын ой тогтоолтын тамирчин БНХАУ-ын телевизийн хамгийн том шоуны ялагч боллоо
Өнгөрөгч амралтын өдрүүдэд Монголын Оюун Ухааны Академийн тамирчин, ой тогтоолтын ОУ-ын Их Мастер Э.Энхмөнх БНХАУ-ын Нанжин хотноо зохион байгуулагдсан “The Brain” хэмээх ой тогтоолтын аваргуудыг тодруулдаг телевизийн хамгийн том шоу нэвтрүүлэгийн ялагч болсон байна. Түүний хувьд эхний шатандаа "X-Team" баг буюу Австрали, Перу, Испани, Шведийн шилдэг тамирчидтай нэг баг болон өрсөлдсөн бол төгсгөлийн шатандаа тус бүртээ өрсөлдөж, бүгдийг ялснаар ийнхүү ялагч болсон байна.
Хятад улсын тэрбум гаруй хүний дундаас ой тогтоолтоороо шилдгээр шалгарсан хүмүүс дэлхийн ой тогтоолтын аваргуудтай хүч үздэг энэхүү сонирхолтой телевизийн шоуг нэг оройд бараг 300 сая хүн үзэж сонирхдог гэх судалгаа байдаг ажээ.
Манай тамирчны хувьд Монголын Оюун Ухааны Академийн захирал Х.Хатанбаатартай Хятад улсыг зорьжээ.
Дашрамд өгүүлэхэд манай тамирчин Э.Энхмөнхийг тэмцээний туршид “Монгол бүргэд” хэмээн нэрлэж байсан байна.









