Өвлийн олимпийн анхны аварга болон багшийг шагналаа

2016 оны 3 сарын 05

Өвлийн олимпийн наадамд анхлан цагаан зам татуулж байсан ууган спортуудын нэг гүйлтийн тэшүүрийн өнөр бүл монголчуудын анхны өвлийн олимпийн аваргыг өлгийдсөн нь саяхан билээ. Тодруулбал Норвегийн Лиллехаммерт болсон залуучуудын II олимпийн наадмын олон улсын олимпийн хорооны нэгдмэл багийн уралдаанд  зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Сумьяа багийн гишүүдийнхээ хамтаар алтан медаль хүртсэн юм. 

Ийнхүү өвлийн спортын нэгэн шинэ түүхийг бичилцсэн 17-хон настай охиныг хэдхэн хоногын өмнө Эрүүл мэнд спортын яамнаас “Биеийн тамир спортын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагнасан. Тэгвэл өнөөдөр Монголын  бүх ард түмний  XIV спортын их наадмын нээлтийн үер засгаас Б.Сумъяаг  40 сая, түүний багш “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, спортын мастер Д.Энхбаярыг  20 сая төгрөгөөр шагналаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29698
0 эможи
keyboard_arrow_up