"Дэлхийн цом"-оос О.Гүндэгмаа хүрэл медаль хүртлээ
2016 оны 3 сарын 05

Тайландын Бангкок хотод болж байгаа буудлагын "Дэлхийн цом"-ын тэмцээнээс О.Гүндэгмаа хүрэл медаль хүртлээ.
25 метрийн спорт гар бууны эмэгтэй дасгалд нийт 29 тамирчнаас О.Гүндэгмаа 588 оноогоор финалд шалгарч, хүрэл медалийн болзол хангав. ОУХМ Ц.Мөнхзул 577 оноогоор 10 дугаар байрт орлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









29676
0 эможи