Манай тамирчид ААШТ-ээс хоёр алт, нэг мөнгө, есөн хүрэл медаль хүртлээ
2016 оны 2 сарын 22
Чөлөөт бөхийн Ази тивийн АШТ өндөрлөлөө. Энэ удаагийн Тивийн АШТ-нээс Монгол улсын шигшээ баг 2 алт, 1 мөнгө, 9 хүрэл медаль хүртэж багаараа 6-р байранд шалгарчээ. Эрэгтэй шигшээ багийн тамирчид 8 жингийн 9-д нь медаль хүртсэн бахдам амжилт үзүүлсэн бол эмэгтэй багаас ДАШТ-ний хошой медальт, Азийн наадмын хүрэл, ААШТ-ний 3 мөнгө, 3 хүрэл медальт О.Бурмаа, ДАШТ-ний мөнгөн медальт, ААШТ-ний мөнгө, хүрэл медальт Д.Отгонцэцэг нар Тивийн аварга болжээ.
Эрэгтэй баг:
- С.Батболд 57 кг-д хүрэл
- Т.Түвшинтулга 61 кг-д хүрэл
- Б.Батмагнай 65 кг-д хүрэл
- Б.Батзориг 70 кг-д хүрэл
- О.Үйтүмэн 86 кг-д мөнгө
- Д.Хүдэрбулга 97 кг-д хүрэл
- Н.Золбоо 125 кг-д хүрэл
Эмэгтэй баг:
- Д.Отгонцэцэг 55 кг-д алт
- О.Бурмаа 75 кг-д алт
- Э.Гантуяа 58 кг-д хүрэл
- О.Оюунтуяа 60 кг-д хүрэл
- З.Болортунгалаг 69 кг-д хүрэл

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









29137
0 эможи