Боксын залуучуудын УАШТ өнөөдөр өндөрлөнө

2016 оны 2 сарын 19

Ази тивийн хошой аварга Монгол Улсын  гавьяат тамирчин Х.Алтанхуягийн нэрэмжит боксын залуучуудын УАШТ өнгөрөгч даваа гаригт Спортын төв ордны “А” зааланд эхэлсэн. Тус тэмцээнд хот, хөдөөгийн нийт 31 байгууллагын 200 орчим тамирчин эрэгтэй найм, эмэгтэй зургаан жинд өрсөлдөж буй. Тэмцээний жин тус бүрийн медалийн төлөө өрсөлдөх боксчид тодорсон бөгөөд хүрэл болон алтан медалийн төлөөх тулаанууд өнөөдөр, маргааш явагдана. Өнөөдрийн тоглолт 14.00 цагаас эхлэх бол маргааш болох финалын тулаан 12.00 цагт эхэлнэ.

Энэ удаагийн УАШТ-ээс шалгарсан тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрхийг авах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29052
0 эможи
keyboard_arrow_up