Залуучуудын ӨВЛИЙН ОЛИМПООС Б.СУМЪЯА алтан медаль хүртлээ
Энэ сарын 12-нд Норвеги улсын Лиллехаммер хотноо нээлтээ хийсэн Залуучуудын өвлийн хоёр дахь удаагийн наадам үргэлжлэн явагдсаар байна. Манай улсаас хоёр тамирчин эрх аван оролцож байгаа билээ. Тэгвэл өчигдөр гүйлтийн тэшүүрийн багийн төрөлд эрх аван оролцож байгаа Буянтогтохын Сумъяа алтан медаль хүртлээ.
Тэрбээр Итали Боназа Ноеми, БНСУ-ын Чүн Жэ Вүн, БНХАУ-ын Шень Хань Ян нарын хамтаар холимог багийн төрөлд амжилттай уралдаж АЛТАН медалийн болзол хангалаа.
Ингэснээр манай улс түүхэндээ анх удаа өвлийн олимпийн наадмаас медаль хүртэж байгаа нь энэ юм. Энэ тухай тус олимпийн наадмын албан ёсны сайтад онцолжээ.
Энэ удаагийн залуучуудын II өвлийн олимпийн наадам нь Норвеги улсын Лиллехаммер хотноо 2016 оны хоёрдугаар сарын 21-нийг хүртэл зохион байгуулагдах бөгөөд 70 улсын 1100 залуу тамирчин 70 багц медалийн төлөө өрсөлдөж шилдгүүдээ тодруулах юм.









