Хоккейн ДАШТ-нд Монгол улсын шигшээ баг 4-р байранд орлоо

ОХУ-ын Ульяновск хотноо болсон шайбтай хоккейн ДАШТ-н хагас сарын турш амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.Энэ сарын 1-7-ны хооронд А зэрэглэлийн шигшээ багуудын тэмцээн болсон бол дараа нь В зэрэглэлийн ДАШТ болсон. В зэрэглэлийн тэмцээнд оролцсон МОНГОЛ улсын шигшээ баг амжилттай тоглож 4-р байранд шалгарсан байна
Хэсгийн тоглолтондоо:
Монгол 0-4 Япон
Монгол 7-1 БНХАУ
Монгол 9-1 Сомали
Чех 1-7 Монгол
Монгол 2-1 Украйн
Ийнхүү хэсгээсээ 4 хожил, 1 хожигдолтой 8 оноотойгоор гарсан. Ийнхүү хасагдах шатанд Нидерландын шигшээ багийг 4-0 харьцаагаар хожиж хагас шигшээд шалгарсан. Харин медалийн төлөөх тоглолтууддаа ганцхан бөмбөгний зөрүүгээр хожигдож 4-р байранд орсон. Хэсгийн шатанд буулгаж авсан Украйны шигшээ багтай хүрэл медалийн төлөө тоглож
Уг тоглолт нэлээдгүй ширүүн уур амьсгалтай болж нэмэлт цагт 6-5 харьцаагаар Украйны шигшээ баг хожсон байна. Энэ удаагийн ДАШТ-нд Монгол улсын маань шигшээ баг өнгөрсөн онд 7-р байранд орсон амжилтаа ахиулан, шилдэг багуудтай ширүүн өрсөлдөөн үзүүлсэн байна. Монгол улсын бөмбөгтэй хоккейн шигшээ баг 2014, 2015 оны ДАШТ-нд оролцож байсан бөгөөд энэ жил ийнхүү медалийн төлөө тоглож байна.
2016 оны бөмбөгтэй хоккейн ДАШТ-нд оролцсон Б.Жаргал дасгалжуулагчтай МОНГОЛ улсынхаа шигшээ багийн залууст спортын өндөр амжилт хүсье!!! Монгол улсын багийн спорт, цаашлаад хоккейн спортын хөгжлийг дэлхийн түвшинд өрсөлдөх боломж бүрэн байгаа гэдгийг харуулсан үйл явдал болж байна.









