"Mongolian Judo" баримтат кино хийнэ

2016 оны 2 сарын 16

Дэлхийн шилдэг жүдочидтой хамтран ажилладаг "Fighting Flms" спортын кино, реклам үйлдвэрлэлийн газар "Монголын жүдо" хэмээх баримтат кино хийхээр болсон байна. Тэрээр тус кино нь Монголын жүдо бөхийн түүх, хөгжил, анхдагч, орчин үеийн түвшин, тив, дэлхийн хэмжээнд үзүүлсэн амжилт зэргийн тухай гарах аж.  Энэ хүрээнд манай жүдочдыг Английн Бристон хотноо урьж зураг авалтанд оролцжээ.

Баримтат киноны зураг авалтад "Fighting Films" компанийн брэндийн төлөөлөгч Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар болон ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Д.Төмөрхүлэг нар оролцсон байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28890
0 эможи
keyboard_arrow_up