П.Өнөрбат, О.Бурмаа нарын шилдгүүд ААШТ-д зодоглоно

2016 оны 2 сарын 15

Тайланд улсын Бангкок хотод гурван төрлөөр болох насанд хүрэгчдийн ААШТ энэ сарын 17-21-нд болно.

Ази тивийн эрэгтэй чөлөөт бөхийн ХХIХ, эмэгтэй чөлөөт бөхийн ХIХ аварга шалгаруулах тэмцээн Бангкок хотын “Bangkok Youth Center” (Thai-Japan) спорт цогцолборт хоёр дэвжээн дээр явагдана.

Эрэгтэй

  • 57 кг С.Батболд /”Гацуурт-Олимп” клуб/
  • 61 кг Т.Түвшинтулга /”Гацуурт-Олимп” клуб, оюутны дэлхийн аварга/
  • 65 кг Б.Батмагнай /”Алдар” спорт хороо, ААШТ-ий хүрэл медальт /
  • 70 кг Б.Батзориг /”Хилчин” спорт хорооны тамирчин, оюутны дэлхийн аварга, ААШТий мөнгө, хүрэл медальт/
  • 74 кг П.Өнөрбат /Хан-Уул дүүрэг, ”Хасу-Мегастарс” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний мөнгөн медальт, ААШТ-ий хошой мөнгөн медальт/
  • 86 кг О.Үйтүмэн /”Алдар” спорт хороо, Армийн дэлхийн аварга/
  • 97 кг Д.Хүдэрбулга /”Сүлд” спорт хороо/
  • 125 кг Н.Золбоо /”Харгант-Цамхаг” клуб, ААШТ-ий мөнгө, хүрэл медальт/

Дасгалжуулагчид

Ц.Цогтбаяр, эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат тамирчин
О.Пүрэвбаатар, эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч,
гавьяат тамирчин
 

Эмэгтэй

  • 48 кг Ц.Намуунцэцэг /”Хасу-Мегастарс” клуб/
  • 53 кг Д.Отгонцэцэг /”Хасу-Мегастарс” клуб, ДАШТ-ний мөнгөн медальт/
  • 55 кг Г.Отгонжаргал /”Алдар” спорт хороо/
  • 58 кг Э.Гантуяа /”Хилчин” спорт хороо, МҮДС/
  • 60 кг О.Оюунтуяа /”Аврагч” спорт хороо/
  • 63 кг Б.Нямгэрэл /”Алдар” спорт хороо/
  • 69 кг З.Болортунгалаг/”Хилчин” спорт хороо/
  • 75 кг О.Бурмаа /“Хүч” спорт хороо, ДАШТ-ний мөнгө, хошой хүрэл медальт/

Дасгалжуулагчид

Б.Батбаяр, эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч
Т.Сүхбаатар, эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28834
0 эможи
keyboard_arrow_up