"Ливерпүүл" финалд шалгарлаа

2016 оны 1 сарын 27

Өнгөрсөн шөнө "Ливерпүүл" клуб өөрийн Энфил цэнгэлдэхдээ "Стоүк Сити"-г хожсоноор Лигийн цомын финалд шалгарахын зэрэгцээ тус багт талбайдаа хожигдолгүй явж ирсэн амжилтаа хадгаллаа. "Стоүк" лигийн цомын хүрээнд "Ливерпүүл"-тэй долоон удаа тоглохдоо нэг тэнцэж, зургаа хожигдсон үзүүлэлттэй болоод байна.

Тоглолтын дараа багийн дасгалжуулагч “Уур амьсгал маш онцгой байсан. Тоглоход хэцүү багийн эсрэг манай тал сайн тоглосон. Тэд ч өнөөдөр тоглолтынхоо хэв маягийг өөрчилсөн. Иймээс хамгаалахад хэцүү байсан. Тэдний гоол "отон" байсан ч эцэст нь бид пеналт цохих азтай байлаа. Бүхэл бүтэн 120 минутын эцэст тоглогчид, дэмжигчид болон Ливерпүүл үүнийг хүртэх эрхтэй” гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28317
0 эможи
keyboard_arrow_up