Их мастер Б.Хатанбаатар тэргүүлж эхэллээ
Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын хүрээнд зохиогдож буй шатрын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолтууд МУБИС дээр явагдаж байна. Тэмцээнд эрэгтэй 84, эмэгтэй 54 шатарчин оролцож бөгөөд шигшээ тэмцээнд өрсөлдөх шатарчид ирэх баасан гаригт тодорно.
Шатарчид нийт есөн өрөг тоглох бөгөөд долоон өргийн дараах байдлаар эрэгтэйчүүдийг их мастер Б.Хатанбаатар, ОУМ Н.Баттулга, ФМ. Э.Баасансүрэн, ФМ Э.Энхнар, спортын мастер Э.Болдоо нар адил 5,5 оноогоор тэргүүлж байна. Мөн эмэгтэйчүүдийг ОУМ У.Лхамсүрэн, Б.Аминаа нар 5,5 оноогоор тэргүүлж эхэлсэн бол спортын мастер Ү.Үүрийнтуяа 5,0, ИМ Т.Батчимэг 4,5 оноогоор удаалж буй.
Өнөөдрийн тоглолт 15.00 цагаас эхэлнэ.









