"Гавана-2016"-аас жүдочид хоёр хүрэл медаль хүртлээ

2016 оны 1 сарын 25

Кубын Гавана хотноо "Гавана-2016" жүдо бөхийн Гран при тэмцээн болж  өндөрлөлөө. "Рио-2016" олимпийн эрхийн оноо олгох энэхүү тэмцээнд манай найман жүдоч өрсөлдөж, хоёр тамирчин хүрэл медаль хүртсэн байна.

Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -52 кг-д хүч үзсэн Зэвсэгт хүчний Алдар спорт хороо, Женко клубийн тамирчин ОУХМ А.Цолмон хүрэл медалийн эзэн болсон. бол  Женко клубийн тамирчин, ОУХМ Г.Одбаяр эрэгтэйчүүдийн -73 кг-ын жинд барилдаж хүрэл медаль хүртсэн юм. Тэрээр Украины С.Дреботын вазари, Узбекистаны Ш.Болтабоевыг цэвэр, Германы Игорь Вандкег юүкогоор хожин хэсгийн аварга болсон. Хагас шигшээд дэлхийн чансааг тэргүүлэгч Азербайжаны Рустам Оружовт ялагджээ. Уг нь манай бөх өрсөлдөгчөө торгуулиар хожиж явсан ч цаг дуусахаас найман секундын өмнө цэвэр ялагдсан.

Улмаар хүрэл медалийн төлөө манай бөх Бельгийн тамирчинг хоёр торгуулиар ялснаар шагналын тавцанд гарсан юм.

Ийнхүү хоёр хүрэл медаль хүртснээр Монгол Улс медалийн чансаагаар 66 орноос 15 дугаарт жагссан байна. Манай баг тамирчдыг Ардын багш О.Балжинням, ОУХМ Г.Дашдаваагийн удирдан оролцсон.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28179
0 эможи
keyboard_arrow_up