АЗИЙН АВАРГА, ДУГУЙЧИН Б.МАРАЛ-ЭРДЭНЭ
2016 оны 1 сарын 21
Дугуйн спортын Азийн аварга шалгаруулах тэмцээн Япон улсад болж байна. Тэмцээний Under-23 буюу залуучуудын ангилалд спортын мастер Б.Марал-Эрдэнэ түрүүлж, Азийн аварга болжээ. Ингэснээр тэрбээр Монголын дугуйн спортын түүхэнд анхны эрэгтэй Азийн аварга болов.
Ганцаарчилсан гараатай 33.6 км-ийн зайд Азийн 12 орны тамирчин уралдсан байна. Тэднийг спортын мастер Б.Марал-Эрдэнэ манлайлж, II байрт Гонгконг, III байрт Японы тамирчин оржээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









28093
0 эможи